Гарын таван хуруунд багтахаар гайгүй бүжигчдийн нэг нь Ш.Баасан хэмээх энэ эр. Стивен Сигалд тоогдож, Холливудад бэрлэсэн Г.Эрдэнэтуяагийн алтан партнер байсан тэдний ховор сонин зургийг танд сонирхуулж байна.


Цэнгээнт бүжгийн хатан хаан нь Б.Эрдэнэтуяа байсан бол ханхүү нь өдгөө “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгч, бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан байсан гэдэг.


Бүжигчин эрчүүд гэхээр нэг тийм уяхан, турьхан улс санаанд буудаг.


Ш.Баасан шүүгч чухамд тийм л имижтэй, ясны бүжигчин. Тэрээр хожуухан өөрөөсөө 9 насаар эгч, өндөр боловсролтой бүсгүйтэй гэр бүл болж, өрхийн тэргүүн болсон гэнэ лээ.

Нэгэн үе ийнхүү цэнгээнт бүжгийн хаан гэгдэж байсан Баасан өдгөө бүжгийн хичээл зааж, хаа нэгхэн хүндэтгэлийн арга хэмжээнд бүжиглэж, тайзаа орхиогүй л яваа.