Короновирусын халдвар орон нутагт хэдийнээ тархаж, дийлэнх аймгууд ногоон бүсээс гараад байна.

Тухайлбал, Ховд аймагт нийт 192 тохиолдол батлагдаж, 105 иргэн эдгэрч эмнэлгээс гараад буй.

Гэвч тус аймгийн удирдлагууд тусгаарлах байрандаа анхаарлаа хандуулахгүй байгаа бололтой. Тус байран тусгаарлагдаад байгаа иргэд хөнжил, пүүгээгүй “хоригдож” байгаа тул ихээхэн даарч хонож байгаа аж.
Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “Хүүшээ Ховдын тусгаарлах байрныхан нөмрөх хөнжлийг нь өгөөчээ өгөхгүй бол гэрээс нь авахуулаачээ. Хүүхдүүд ингэж хоноод, даарч хөрөөд өвчин авчихвал яахын болж байнаа. Тусгаарлалтын байранд хөнжилгүй учир ингэж хоножээ. Маш их даарчээ. 2021.04.21” хэмээн бичжээ.