Одоогоос хэдэн жилийн өмнө Нора банчэн гэгээнтэний хойд дүр тодорч, баруун таван аймагт гэгээнтнийг хүлээн авах бэсрэг наадам болж байв. Гэгээнтэний дүрээр тодорсон Б.Цэдэн-Ид монголын хамгийн баян лам нарын нэг.

Тэрээр өчигдөр “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцох үедээ өөрийнхөө Гэнэн сахилыг тайлбарлаж, эхнэр авснаа зөвтгөв.

Тэрээр “Гэнэн сахилыг энгийн хар хүмүүс сахих бололцоотой. Гэцэл, гэлэн сахилууд гэр бүлтэй болж болохгүй.Миний хувьд гэцэл, гэлэн гэх том сахилуудыг аваагүй.Энгийн хар хүмүүс сахиж болох гэнэн гэдэг сахилтай” хэмээн тайлбарлажээ.

Тэрээр “Хишиг Арвин индустриал” ХХК-ны эзэн Б.Хишигдоржийн хүргэн болж, үрийн зулай үнэрлэсэн.

Тус компани нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхрийн хэрэг т холбогдож, олноо танигдаж байсан.

Урьд дүрүүд эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээн чөлөөт цагаараа фитнесст бэлтгэл хийдэг бөгөөд орчин үеийн техник төхөөрөмжтэй танилцдаг гэсэн.

Сошиалыг маш идэвхтэй ашигладаг тэрээр Далай багшаас гэнэн сахил буюу хар хүний сахил хүртэж Данзанлхүндэв гэдэг нэр авчээ.


Үүнд арх и уухгү й, худал хэлэхгүй, хулга й  хийхгүй, амьтны амь таслахгүй, гэр бүлээс гадуур харилцаатай байхгүй зэрэг багтана.

Гэхдээ тэр эхнэр авахаасаа өмнө жүжигчин Б.Батмаатай багагүй хугацаанд амраглаж байсан түүхтэй.