УИХ-ын дарга Зандаршатарын зөвлөх, “Шилэн Цогоо” нэрээр олонд танигдсан Цогтгэрэл олимп, олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдын ОРЛОГЫГ ил зарлажээ.


Тэрээр “Иргэд олон нийтийн удаа дараалан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын тамирчид олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тохиолдолд Засгийн газраас сар бүр өгдөг мөнгөн урамшууллын хүснэгтийг танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газар амжилт үзүүлсэн тамирчиддаа 2021 оны байдлаар 1,584,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор төсөвлөсөн бөгөөд энэ нь сар бүрт 132,000,000 төгрөг болдог ажээ. Тамирчны ялалт хямдхан олдоогүй. Тамирчдаа Монголын төр хямдхан үнэлээгүй билээ. Амжилт алдарын дээдийг та бүхэндээ хүсье” гэжээ.


Өнгөрсөн сард монголын анхны олимпын медалийн эзэн, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр найз Улсын начин найз Б.Энхбатыг зодсон хэрэг олныг цочирдуулсан. Улмаар тэрбумтан гэж нэрлэгдэх болсон Н.Түвшинбаярын ХОМ-ыг олон нийтэд ил болгож байсан юм.