Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг хоёр охин нэг хүүтэй. Түүний дунд охин С.Номин-Эрдэнэ ээжийнхээ авьяасыг өвлөн, багаасаа дуулж эхэлсэн.

Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд дунд охиндоо зориулан “Би хүүхэлдэй”, “Урт наслаарай ээж ээ” дууныхаа клипийг нь хийж өгч, Монголын сайхан ээжүүд, хүүхдүүддээ бэлэг барьсан байдаг.

Эрхэм дуучны ихэр мэт ижил төрхтэй охид нь 2019 онд Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock Center”-т зохион байгуулсан “Монголоо Кидс” брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоунд моделиор оролцож байсан.