Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Орбита” эмнэлэгт өчигдөр нүдний хагалгаанд орж байсан хоёр сартай нялх хүүхэд амиа алджээ.

Талийгаач хоёр сартай хүү өнгөрөгч гуравдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 6 сартай, 1,2 кг жинтэй дутуу төрсөн бөгөөд нүдний асуудалтай байсан гэнэ.

Улмаар “Орбита” эмнэлэгт нүдний хагалгаанд орох гэж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас ирж хэвтсэн байжээ. Өдрийн 13 цагт нүдний хагалгаанд орсон бөгөөд унтуулга тариа /норкоз/-наасаа гарч амжилгүй оройн 20 цагийн орчимд амьсгал хураажээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.