Монголын хөгжмийн контентын зах зээлд шинэ өнгө төрх болж буй телевиз бол “Монгол HD”-гийн хоёрдугаар суваг “Volume Plus” юм.

Тус сувгийн “Хэдийнбээ” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Э.Бат-Эрдэнэ буюу Battery дахин нэвтрүүлгээ хөтлөхөөр болжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд шинэ хүнээ өлгийдөж, гэр бүлийн арын асуудлаа зохицуулсан гэдэг.

Тэрээр “Yuniku” гэсэн япон нэртэй брэн гаргадаг бөгөөд алынхаа хажуугаар давхар орлоготой байх ёстой гэж бодоод брэндээ гаргасан гэнэ лээ. Энэ тухайгаа “Эхнэртэйгээ танилцаад удаагүй байхдаа оймсны брэнд хийх үү, машин угаалга хийх үү гээд баахан ярьж төлөвлөж байлаа. Тэгээд ярилцаж байгаад л хувцасны брэндтэй болсон. Яагаад япон нэр өгсөн бэ гэхээр дэлхийд гарч ирж байгаа хувцасны брэндүүд ихэвчлэн Японоос гаралтай байдаг.Манай найз охины гэр бүл япон школтай. Би ч өөрөө япон хэв маягт дуртай” гэжээ.