“Боолын гэрээ, “Сайна уу амьдрал минь, “Эр хүн болгож өгөөч, зэрэг киногоороо олны танил болсон жүжигчин О.Цэнгэл ганц бие ээжүүдтэй туршлага солилцож эхэлжээ.

Тэрээр “Ганц бие ээжүүдэд тохиолддог бэрхшээлтэй явдлууд, хөгжилтэй явдлуулаас хуваалцаач. Судалгаа хийх хэрэгтэй байгаан” гэжээ. Түүний энэхүү пост нөхрөөсөө салах гэж байгаа юм уу, тусдаа амьдрах гэж байгаа юм уу гэх асуултуудыг дагуулж эхэлжээ.


О.Цэнгэлийн хувьд “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Г.Мишээлтэй хамтран амьдарч, бяцхан охиныг нь 2019 онд төрүүлсэн. Төрснийхөө дараа “Ингээд бид 3-уулаа боллоо доо. Бяцхан хөөрхөн гүнж маань бидэндээ хүрээд ирлээ. Чамаараа маш их бахархлаа, Маш их Баярлалаа. Бүх эмч, сувилагч Нартаа Баярлалаа” хэмээн бичиж байв.