Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ Өлзийхүү нарын охин жүжигчин Х.Баярмаа “Содура” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин О.Амгаланбаатар нар болзож эхэлсэн бололтой.

Тэд хамтдаа энд тэнд явж харагдах болжээ. Загвар өмсөгч О.Амгаланбаатарын хувьд саяхан ковидын халдвар авсан талаараа сошиалд мэдээлж байсан бол ирээдүйн “хадам аав” Ц.Хүсэлбаатар мөн тус халдварыг туссан тухайгаа дэлгэж байв.
Х.Баярмаагийн хувьд элдэв эрчүүдтэй нэр холбогдож байгаагүй 2012 онд эх орноо төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан.

Өнгөрсөн онд АНУ-д жүжигчний мэргэжлээр мастер хамгаалсан.
Харин О.Амгаланбаатар загвар өмсөгч Ж.Энэрэл, бүжигчин Бямбаа нартай романс үүсгэж, багагүй хугацаанд хамт амьдарч байв.