Монголын поп урлагт өөрийн гэсэн содон имижээрээ эрхгүй ялгардаг охидын хувьсал бол“Киви” хамтлаг. Рок попын төмөр хатагтай ая зохиогч Б.Ангирмаагийн гаргаж ирсэн уг хамтлаг одоо ч хүртэл хэлбэрээ алдахгүй тууштай хичээсээр яваа билээ.

Урлагийн ажлаасаа хөндийрөөд байсан хамтлагийн ахлагч Ука хэдийнээ хоёр хүүхдийн ээж болсон.

Хувийн уран бүтээлдээ сүүлийн жилүүдэд анхаарах болсон Ука моринд эрэмгий бөгөөд муухан эр хүнээс илүү унадаг гэнэ шүү.

Найзуудынхаа хамт морин тойруулга орж, морь унах үед түүнээс илүү хүн байгаагүй аж. Энэ тухай түүний найз Зулаа “Мэддэг чаддаг юмтай байна гэдэг сайхан шүү. Манай Ука мундаг морь унадаг юм билээ. Гэтэл би анх удаа хүнээр хөтлүүлж унаж үзлээ” хэмээн бичжээ.Гандан буурахгүй шаргал үст хаана ч явсан гялалзсаар.