Хувийн цуглуулгадаа ердөө л ганцхан удаа өмссөн 100 гаруй гоёлын даашинзтай гэдгээ хэвлэлд дэлгэснээс хойш “Монголын хамгийн баян сэтгүүлч” гэх давхар гуншин зүүсэн П.Одгэрэл гэр бүл зохиогоод хэдийнэ 7 жилийн нүүр үзжээ.

Өдгөө хоёр хүүхдийн ээж болсон тэрээр амралтын өдрийг өнгөрүүлдэг. Том хүүхэд нь ирэх намар дунд сургуулийн сурагч болно гэж байгаа.


Хөтлөгч бүсгүйн хувьд 30 гарсан хойноо гэр бүл зохиосон. Цагаан хоолтон тэрээр өдөр бүр гэр бүлээрээ бахархаж, амьдралд талархаж байгаагаа илэрхийлдэг.
Тэрээр Хайрын дээд болсон хамаг амьдралын утга учир гэр бүл минь. Та нартаа ямар их хайртайг би өөрөө ч хэлж мэдэхгүй” хэмээн бичиж гэр бүлийнхээ зургийг нийтлэжээ.


П.Одгэрэл “UBS” телевизээрээ өнөөг хүртэл овоглож яваа. Нэлээд хэдэн ном гаргахуйц хэмжээний шүлгийн түүвэртэй энэ авьяаслаг бүсгүй УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтарч ажиллах болсноор рок попын ертөнцөд хит дуунууд ар араасаа хөвөрч буй.

Хоёр хүүхэд төрүүлсэн ч урьдынхаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй дүр төрхтэй тэрээр хайр халамжинд бөмбөрч явна.