Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүн гарч, монголчууд бид ирэх 6 жил Төр улсаа тэргүүлэх Ерөнхийлөгчөөрөө У.Хүрэлсүхийг сонгов.
Нийт 1.206.858 сонгогч саналаа өгснөөс 71.680 сонгогч цагаан сонголт хийж, аль ч нэр дэвшигчийг дэмжээгүй байна. Тэгвэл “Цагаан сонголт” хийснээ олонд зарласан олны танил хүмүүсийг танилцуулж байна.

Т.Ганболд

Тэрээр өөрийн цахим хуудаснаа санал авах хуудас дээр үзэл бодлоо бичсэн тухайгаа цахим хуудаснаа нийтлэсэн.

Б.Цэцэг

Хэзээнээс шударга үнэнийг өөрийн биеэр илэрхийлэх болсон тэрээр өнгөрсөн сонгуулиар МАН-ын дэмжихийг уриалж гүйж байсан бол энэ жилийн сонгуулиар МАН-тай гэрээ хийгээгүй. Улмаар МАН-ын эсрэг үзэл бодлоо илэрхийлж, цагаан сонголт хийж байгаагаа цахим хуудаснаа бичлэг болгон тавьсан байсан.

Г.Эрдэмхишиг

УИХ-ын гишүүн Гончигдоржийн хүү, загвар өмсөгч Энгүүний нөхөр Эрдэмхишиг цагаан сонголт хийхээ хэзээнээс зарлаж байсан. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Амьдралдаа анх удаа АН-аас өөр санал өгч үзлээ. Бурхан өршөөг” хэмээн бичиж, цагаан сонголт хийснээ онцолсон. Дашрамд дуулгахад түүний аав 1997 оны үед Ерөнхийлөгчийн сонгууль АН-аас нэр дэвшиж байв.

Комедиан Амартүвшин

Комедиан Амартүвшин буюу Амараа МАН-аас гаргасан шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа хэзээнээс илэрхийлдэг. Энэ удаад цагаан сонголт хийхээ эртнээс уриалж, зарлаж байсан.