Ододтой бүжиглэе шоуны үзэгчдийн хамгийн хайртай оролцогчоор нэрлэгдэж, шөвгөрсөн реппэр Цэцэ энгийн амьдралдаа оржээ. Үүнд эхнэр Саруул нь үнэхээр баяртай байгаа аж.

Тэрээр нөхөртөө зориулж “Welcome back to life” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Мөн нөхрөө бүжиг наадам гэхгүй энгийн амьдралдаа эргэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, найзуудынхаа хүрээлэл дунд бяцхан парти хийсэн гэнэ шүү.


Бүтэн дөрвөн сар хоёр балчир хүүхэдтэйгээ үлдсэн Саруул бүсгүй ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байсан. Энэ удаад “Ингэж нэг Цэцэ ирэх гэж” хэмээн санаа нь амарсан янзтай найр наадам, хорхог боодогтой хань нөхрөө угтажээ.