Хэдэн жилийн тэртээ талбай дээр гарч өлсгөлөн зарлан төрийн өндөрлөгүүд, ард иргэдэд дуу хоолойгоо хүргэдэг цаг хэдийнэ ард үлдэжээ. Орчин цагт залуус сошиал ертөнцийг ашиглан орон дотроосоо, 00-ын өрөө, гал тогооноосоо үзэл бодлоо илэрхийлж, улс төржиж олонход санаа бодлоо сонсгодог болсон байна.

Сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн сошиал нөлөөлөгч “Дух” Цэцэг, комедиан Амараа нар өөр өөрсдийн амлалтаа ард иргэддээ өгч харагдана лээ.

Тухайлбал, Амартүвшин “Сайн сөрөг хүчин байхаа амлаж байна. Худалдагддаггүй үнэт зүйл гэж юу байдгыг залуусдаа харуулна” хэмээн бичсэн бол түүний дор “Дух” Б.Цэцэг “Би ч амлаж байна” хэмээн бичжээ. Тэдний хувьд өмнөх УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-ыг дэмжихийг залуусдаа уриалж байсан. Энэ жил үнэ мөнгөн дээрээ тохирсонгүй юу, өөрийн үзэл бодолтой гэдгээ ухаарсан уу, СӨРӨГ ХҮЧИН болно гээд дуу дуугаа нэгтгэх болжээ.