Анхны нөхөр жүжигчин Б.Тамираас салж хэд хэдэн эртэй нэр холбогдсон ч өнөөг хүртэл ганц бие бүсгүйн амьдралаар амьдарч яваа жүжигчин Золоо өдрөөс өдөрт өнгө нэмсээр буй.

Монгол бичгийг сайн сурснаа саяхан телевизийн шоугаар харуулсан тэрээр халуухан зургаа цахим хуудаснаа дэлгэжээ. Өдгөө 31 настай тэрээр урлагийн бүсгүйчүүдээс илүү загварынхантай ойр дотно найзладаг. Найзуудаасаа үлгэр жишээ авсан уу, фото моделийн карьеараа эхлүүлээд буй бололтой.

Жүжигчин бүсгүйн хувьд одоогоос хэдэн жилийн өмнө “Наран” их дэлгүүрийн эзэн С.Болдхэтийн хүү, группийн өв залгамжлагч Б.Аргунтай романс үүсгэж, үсчин, гоо сайхны салоныхоо үүд хаалгыг тус дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт нээж байсан.


Харамсалтай нь хосууд салж салон нь жүжигчин Золоогийн нэр дээр үлдсэн гэдэг. Гэвч жүжигчин бүсгүй салоноо тэр чигт нь зарж борлуулаад өмнөд хөрш рүү эрдэмийн мөр хөөж байсан түүх түүнд бий.
Дашрамд дуулгахад экс нөхөр нь Золоогоос ч илүү олон бүсгүйчүүдтэй учир ургуулж байв. Гэхдээ тэр ч бас одоог хүртэл ганц бие аав хэвээрээ.