Монголын олны танил хүмүүсийн төлөөлөл болох комедиан “Хар” Төөгөө, хөтлөгч Ууганаа, дуучин Наагий нар гэргий нараа дагуулан “Хайръя аялъя” гэсэн уриатай аялалд гарчээ.

Энэхүү аяллараа тэд Өвөрхангай, Архангай, Завхан, Увс зэрэг аймгуудаар аялал хийж аж. Ингэхдээ байгалийн үзэсгэлэнт газруудад бяцхан контент хийхээ тэд мартахгүй аж. Олны танил залуус гэргий нартайгаа ижил өнгийн хувцсаар гоёжээ. Тэд эхнэр, эх дэлхий хоёроо хайрласаар аялал хийх аж.