Дэлхийд танигдсан цөөн монгол дизайнеруудын нэг Ариунаа Сури өөрийн найз Kunt дэлгүүрийн эзэн Халиунаатайгаа хамтран зуны анхны гудамжны загварын шоуг зохион байгуулжээ.

Энэхүү шоугаар 2021 оны зун, хавар намрын загварын чиг хандлагыг илэрхийлэх хувцаснуудыг танилцуулсан байна. Мөн бүх үзэгчдэд нээлттэй худалдааг санал болгож, сонгосон бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдаалжээ.


Мөн ARIUNA SURI брендийн гайхалтай чамин хувцаснуудыг тус дэлгүүрт худалдалж эхэлжээ.