Emart их дэлгүүр, Скайтел Группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, “Монголд Та Хэрэгтэй” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг олон гуншинтай хүн бол С.Батболд гишүүний том хүү Б.Баттүшиг.

Өдгөө МАК группын Ерөнхийлөгч Н.Цэлмүүнтэй хамтын амьдрал зохиож, хоёр хүүхдийн эцэг болсон тэрээр аавынхаа захиасыг үргэлж санаж явдаг гэнэ лээ.
Энэ тухайгаа нэгэн хэвлэлд тэрээр ярихдаа “Аав маань “эхлүүлсэн бол дуусгасан нь зөв шүү” гэж захиж байлаа.

Монголд дөнгөж ирчихээд олон зүйл сонирхож, одоо байгаагаас ч олон ажил эхлүүлж байсан. Үүнийг анзаарсан аав минь хэтэрхий их юм эхлүүлээд дуусгахгүй орхиод байх вий гэж тэгж хэлсэн байх. Түүнээс хойш би аль болох анхаарлаа цөөн зүйлд хандуулж, нэг чиглэлээ барихыг хичээж байгаа. Гэхдээ энэ бас бидний үеийнхний онцлог байж магадгүй. Миллениалсууд хурдан үр дүн харахыг хүсдэг, сэтгэл нь барагтай ханадаггүй, нэг ажлыг удаан хугацаанд хийх хүсэлгүй гэдэг судалгаанууд бий. Тийм ч учраас өдөр бүр шинэ сорилтой тулгардаг, өөрөө өөрийнхөө “дарга” байх боломж олгодог стартап, гарааны бизнесүүд рүү залуус хошуурч байна” гэжээ.