Монголын урлагт өөрийн авъяас билгээрээ үзэгчдийн хайр хүндтгэлийг татсан жүжигчид болох М.Баярмагнай, Н.Онон, Ц.Батхуяг буюу Амбий агсны хүүхдүүд дунд сургуулиа дүүргэжээ.

Тэд бүгд 1-12 ангид хамтдаа тохой нийлүүлэн суралцаж ийнхүү төгссөн байна. Энэ тухай МУГЖ Б.Баярмагнай “Бидэн гурвын гурван хүүхэд 1-12 ангиа хамтдаа сурч сургуулиа амжилттай төгслөө. Хүүхдүүд минь амьдралд тавтай морил” хэмээн бичжээ.


Жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий агсны хүүхэд нь охин, харин нөгөө хоёр гавьяатын хүүхдүүд нь хүү ажээ.