Эрүүл байхад олон найр наадам, соён гэгээрүүлэх контент үзнэ дээ. Өнөөдөр монголын хүн амын тал орчим хувь нь короновирусын халдварт өртөж, олон айл өрх үхэ л  хагаца л  өнчрө л д  автаад байна.

 

Гэтэл МАН тэргүүтэй Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Соёлын яамны сайд Ч.Номин нар 10 тэрбум төгрөгөөр Улсын баяр наадам тэмдэглэх гэж буй.


Өөрөөр хэлбэл, намынхаа 100 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж ард иргэдийнхээ өвчин зовло н , үхэ л хагацл ыг үл огоорч буй.

Короновирусын халдварт өртсөн дөрвөн ам бүлтэй айл энэ халдвараар үхчихгү й н  тулд 3-3 хоногт 300 мянга орчим төгрөг зарцуулж байна.

 

Өвчний эдгэрэлтийн хугацааг 14 хоног гэж тооцвол хэр их хэмжээний мөнгөн дүн гарах нь ойлгомжтой. Гэтэл “Тансаглал”-ын гаригаас ирж, экс Ерөнхийлөгч Х.Баттулгаар крандуулсан Ч.Номин сайд 10 тэрбумаа хэрхэн “үрэх”-ээ тооцоолж, төсвөө Засгийн газраар баталгаажуулж явна.


Энгийн ард иргэдийн амьдралыг мэдэхгүй, баян айлын эрх охин байж болно. Гэхдээ нийгмийн эд эс болсон та хөрсөн дээрээ буугаач. Найр наадамд зарцуулах тэр их мөнгөө яаралтай татуулахыг хүсч байна. Энэ мөнгөөрөө цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшуулал болгон өгч, төлбөртэй болгосон PCR шинжилгээг дахин үнэ төлбөргүй болгож, халдвар аваад гэртээ яах учраа олохгүй байгаа хүмүүст эмийн багцаа хангалттай тараавал ард иргэд бид илүү баярлана.

Иргэд бид ч бас бусдад бурууг өгөхөөсөө илүүтэй өөрсдөө хариуцлагатай байж халдвараас сэргийлмээр байна.