“Эмоци” продакшны жүжигчин тэрбээр насанд хүрэгчдэд зориулсан “+17” цувралын дүр, үг хэллэгээрээ сүүлийн үед “алдаршаад” буй.

Тэрээр нэгэн хэвлэлд Мэргэжлийнхэн дотроо хайрлаж, үлгэрлэж явдаг жүжигчинийхээ талаар ярьжээ.

Жүжигчин Б.Баатархүү ахдаа маш их баярлаж, хүндэлж явдаг гэнэ шүү.

“Тодорхой шалтгааны улмаас намайг “Эмоци” продакшнаас “гаргах” гэж байхад Б.Баатархүү ах маань өөрийн нэрээр намайг дааж, удирдлагуудаас гуйгаад авч үлдэж байсан. Миний өдий зэрэгтэй яваа нь Б.Баатархүү ахтай салшгүй холбоотой. Ах маань “Чи үнэн тоглооод сурчих. Үнэн тоглоод сурвал хэтрүүлэг хийх амархан” гэж захидаг.

Үхэ л амьдралын зааг дээр ирээд буцсан хүн хүн чанартай байдаг юм шиг санагддаг. Тасартлаа согтсо н  ч “Унааны мөнгөтэй юу” гээд түрийвчээ онгойлгодог тийм л хүн.

Залуу хүн их өлсөнө өө. Өлсөхөөрөө Б.Баатархүү ахындаа очоод л суучихна, яах ч гэж байгаа юм хахаха. Тэр үйлдлийг маань Б.Баатархүү ахын эхнэр маш сайн ойлгоно.

Сайхан халуун хоол цай, талх боорцог, юу байгаагаа л өгнө, их баярлаж явдаг аа.

Б.Баатархүү ах маань тун ч мужик хүн. Олны нүдэн дээр магтах гэхээр магтуулахгүй, уурлана. Тиймээс магтахаасаа айгаад байдаг юм.” гэжээ.