Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

УОк-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 2,400 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 93,557 болж байна. 2,400 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал,

 

1,557 нь Улаанбаатар хотод
843 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 503 хүн эдгэрэн гарсан бол 2,689 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 11,668 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 7,428
Хүндэвтэр – 2,896
Хүнд – 1,125
Маш хүнд – 219 хүн байна.
Гэрийн хяналтад 18,311 хүн байгаа.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 58-93 насны 11 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.