Эрт унтах. 22-02 цагт унтаж байхад хүний бие апдайт хийж бодисын солилцоо хамгийн сайн явагддаг. Хороо ялгаруулж өөхөө шатааж шим тэжээлээ байх ёстой газарт хувиарлах гм. Энэ үед заавал унт. Эрүүл баймаар байвал.

Эрт босох. Оройтож унтаад оройтож сэрэх л өөрөө асуудал. Өглөө амарсан ч юм шиг амраагүй ч юм шиг сэрж арай гэж ажилдаа очоод бие нь сэрж амжилгүй өдрийн хоолны цаг болно. Хоол идээд бас л нозоорсоор ажил тарна. Ажлын бүтээмж где. Төрийн алба өглөө 6:30д ажилдаа ордог болмоор байгаа юм. Ингэвэл хувь хүний эрүүл мэндэд тустайгаас гадна улсад ч тустай. Хувийнхан 8:30даа эхлэхэд түгжрэлийн асуудал давхар шийдэгдээд эрт тарсан ажилчид үдээс хойш илүү бусад ажлуудаа амжуулах боломжтой. Болвол өдрийн хоолны дараа унтлагын 1 цаг гаргаад өгвөл ажлын бүтээмж 100%. Энэ далийчихлаа юу ярьж байлаа. Аан тийн

Өглөөний цай. Америкчуудыг дуурайж шарсан хуурсан өндөг хиам талх идэхээ л больчих. Америк өөрсдөө таргалалтын асуудалд живж байгаа улс. Хөнгөн зутан, чанасан өндөг овъёос жоохон шар тос арвайн гурил байж болох юм. Шарсан л биш шүү.

Дасгал хөдөлгөөн. Хамгийн тохиромжтой цаг өглөө. Учир нь таны нойр сэрсэн ч бие тань сэрээгүй байдаг. Тиймээс хөдөлгөөн хийж биеэ сэрээвэл тэр өдрийн эрч хүч илүү их байх болно.

Өдрийн хоол. Энэ үед хүссэнээ л идчих. Хоол идэж байхдаа шингэн юм уух дэмий. Зайтай уу. Их ус уух бас л дэмий бөөрөнд хэт ачаалал очиж бас л хөөж хавагнана. Цангавал уу. Өлсвөл ид. Гол нь цадаж цэрийтлээ биш жоохон зай үлдээж идээд сурчих. Ходоод дүүрчихээр ходоодруу хамаг ажиллагаа явагдаад хүний тархи олигтой ажилдаггүй юм. Ходоодны ажлыг хөнгөвчлөөд өгвөл тархи сайн ажиллана. Тиймээс л би ходоод тархийг удирддаг гэж хэлэх дуртай.

Үдээс хойш болж өгвөл ойрхон зайтай жимс ногоо идчих. Ингэвэл оройн хоолон дээр өлбөнтөөд их идэх гээд байхгүй. Өдрийн нийт идэх хоол хүнсний 50% нь түүхий буюу чанаж болгодоггүй бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Чанасан гүйцэд болгосон хоол хүнс хүнд өгөх шим тэжээл бага байдаг. Үүнд мэдээж самар жимс, улаан лооль, өргөст хэмх эрдэнэшиш гээд яг харвал олон ногоонууд бий.

Оройн хоолонд будаатай хоол идээд хэрэггүй. Маргааш өглөө нь усан хаван гүйгээд сэрнэ. Махаа идэж болно заавал 6 цагаас хойш юм идэхгүй гэж өөрийгөө стрессдүүлээд байх хэрэггүй. 7,8д ч идэж болно. Гол нь зөв юмаа л ид.

10 цаг боллоо. Зүгээр л орондоо ор. Таргалалтаасаа салмаар байгаа бол элдэв найз нөхөд шоу цэнгээнээ түр хойш тавь. Тэд алга болчихгүй. Эрүүл мэнд чинь харин чамаас холдож байж мэдэх юм.
Яалтч үгүй ажлын шаардлага байгаад гарвал нөү битгий ид уувал уу. Гэхдээ тааруулж уугаад аль болох эрт л унтаж амрахаа бод. Унтаж байгаа цагаа яг өөртөө зориул. Ямарч чухал ажил байсан утсаа унтраа, онгоц дээр нь тавь. Аяандаа ойрын болон хамтрагч нар чинь ойлгоод энэ цагт таньд саад болохгүй болно.

Уг нь их энгийн байгаа биз. Энэ бүхнийг ойлгох гэж их л юм болсон доо. Элдэв юм хэрэглэж бөөн зарлага гаргаад л, унатлаа хоол сойж стрессдээд л. Өөрийн олж мэдсэн зүйлс болон туршлагаас чадан ядан хуваалцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Sara Ch