Хоёр жилийн өмнө “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Оддын академи” хийж, шоуны ялагчаар Ө.Ангелина, Д.Буяндулам, Э.Анужин, Э.Аминхүслэн, Д.Энхгэрэл тодорсон. Тэд “The Wasabies” нэртэй хамтлаг байгуулж хэд хэдэн час хийсэн уран бүтээл хийсэн ч тэгж ингэсгээд сураг алдарсан.

Гэхдээ тэд хувийн амьдралаа төвхнүүлж эхэлсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө Э.Аминхүслэн анхны үрээ өлгийдөж, эх хүний жаргалыг энэ биеэрээ мэдэрч яваа бол тус хамтлагийн хамгийн энхрий ялдам хоолойтой, зөөлөн төрхтэй дуучин Д.Энхгэрэл жирэмсэн болсон бололтой.

 

Тэрээр өнгөрсөн жилийн наймдугаар сард найз залуутай болсноо зарлаж байсан.
Тус хамтлагийн охидын хувьд Ө.Ангелина хамгийн анх найз залуутай болсоноо зарлаж байсан. Түүний дараахан хамтлагаа орхиж байгаагаа мэдэгдэж, хувийн амьдралаа хөөсөн. Харин Э.Анужингийн хувьд эрдэмийн мөр хөөж, хот хөдөө хоёрын хооронд явсан шигээ байгаа гэнэ лээ. Урлагтаа үнэнч үлдсэн нь хамтлагийн ахлагч Д.Буяндулам. Тэрээр “Оддын академи шоу нэвтрүүлэгт оролцсондоо хамтлаг гэдэг ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн.

Миний зорилго бол олон улсын уран бүтээлч болох. Удахгүй олон шинэ уран бүтээлээр уулзана” гэж ярилцлагадаа дурьдаж байв. Ямартаа ч бусад охидын хамтлаг шиг өөр өөрсдийн амьдралаа хөөн “замдаа замхрах” нь тодорхой боллоо.