Өнөөдөр эерэг мэдээлэл гэхээсээ илүүтэй хар бараан мэдээллүүд түлхүү цацагдаж байгаа билээ. Улмаар хүмүүсийн бухимда л, стресс ч хэд дахин нэмэгдэх болоод байгаа.

Нийгмийн энэхүү хүндхэн үед чадварлаг сэтгэлзүйч гэдэг хамгийн хэрэгтэй зүйлийн нэг. Тэгвэл сэтгэлзүйч нар дундаа танигдсан сэтгэлзүйч Г.Наранбаатарын цахим хаягтаа нийтэлсэн зөвлөгөөг хүргэж байна.

Тэрээр “Бусад хүмүүс таныг үнэлэхгүй байж болно, харин та хэзээ ч өөрийгөө үнэлэхгүй байж болохгүй! Үүнийг хэзээ ч бүү март.

Таныг ямар амьдрал, ямар туршлага, ямар хүнд хэцүү цаг мөчүүдийг туулан энэ цэгт ирсэнийг хэн ч мэдэхгүй зөвхөн та л мэднэ. Тиймээс Бусдын харцанд хумигдалгүй, өөрт тань өгөгдсөн авъяас чадвараа ашиглан, оюун ухаанаа хичээнгүйлэн дайчлан, хөдөлмөрлөж хүсэж буй амьдралаа бүтээгээрэй.

Мөн түүнчлэн хүмүүс танд ямар үг хэлж, яаж харьцахыг та удирдаж чадахгүй. Гэхдээ та өөрөө өөртэйгөө хэрхэн харьцахаа сонгож чадна.

Та өөрийгөө ямар хүмүүсээр хүрээлүүлэх, ямар хүмүүсийг амьдралаасаа холдуулахыг ч сонгож чадна.

Сонголтоо ухаалаг хийгээрэй” гэв.