Жүжигчин Өөскө, найруулагч Галаа нарын халз наадамд бооцоо тавиарай, наадамчдаа

Go энтертаймэнтийн найруулагч Д.Галбаяр, “ТВ коктейль”-ийн жүжигчин А.Өсөхжаргал нар “Халз наадам” хийхээр болжээ. Өөрсдийн эр бяр, хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорих энэхүү эрийн гурван наадмын бэлтгэлдээ тэд гарсан гэнэ шүү. Энэхүү халз наадамд тэд өөрсдөө хурдан морь унаж 5 км зайд хурдлах бөгөөд өөрсдийн уран мэх, хүч тэнхээг үзэн наадмын ногоон дэвжээнд зодоглож, наадамчин олноо баярлуулах гэнэ. Бас болоогүй тус бүр 5 сум тавьж цэц мэргэнээ сорих юм байна. Ташрамд дуулгахад, уншигч наадамчин олон та бүхэн тэдний “Халз наадам”-д бооцоо тавьж мөнгөө арвижуулах боломжтой. Хоёр уран бүтээлч цугларсан бооцооны мөнгөнөөсөө цар тахалтай тэмцэж буй эмч нартаа хандивлах юм байна.