Дэлхий нийтийг хамарсан короновирус манай улсыг тойроогүй дайрч байна. Төр Засгийн зүгээс тус халдварт өвчний эсрэг шат дараатай арга хэмжээ авч байгаагын нэг нь вакцинжуулалт.

 

Нийт хүн амын 50 орчим хувийг вакцинжуулалтад хамруулаад байгаа ч өнөөдөр нас барсан иргэдийн тоо 700 давжээ. Нас барсан иргэдийн дийлэнх нь архаг хууч өвчтэйн дээр вакцинжуулалтад хамрагдаагүй байсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж буй. Тэгвэл вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн эмэгтэйчүүдэд гаж нөлөө илэрч байгааг тэд хэлж байна.
28 настай иргэн Б “АстраЗенека вакцинд энэ оны гуравдугаар сард харагдсан. Гэвч сарын тэмдэгт нөлөөлж байна. Өмнө нь алдагддаггүй байсан сарын тэмдэг маш бага хэмжээр сард гурван удаа ирсэн. Эмчид үзүүлэхэд вакцинаас болж олон эмэгтэйд ийм асуудал үүсч байгааг хэлсэн”.
35 настай Х “Жирэмсэн гурван сартай байхдаа ковидын вакцин хийлгэсэн. Гэвч сарын дараа өсөлтгүй болсны улмаас цэвэрлүүлсэн. Над шиг ургаа өсөлтгүй болгож авхуулсан эхчүүд олон бий гэдгийг эмч нар хэлж байна лээ”.
25 настай У “Вакцинаас хойш сарын тэмдэг үзэгдэхгүй болсон. Жирэмсэн болсон юм байхдаа гээд тестээр үзэхээр зүгээр. Эход харуулахад сарын тэмдэг савандаа орж байгаа хэрнээ гадагшуулж чадахгүй байна гэсэн. Иймэрхүү байдалтай гурван сар болж байна” гэв.

Түүнчлэн, зарим охид бүсгүйчүүдийн сарын тэмдэг зогсолтгүй 14-21 хоног ирэх болсон тухайгаа сошиалд хүүрнэжээ.