Монгол улсы хойд болон урд хөрш рүү сүүлийн таван жилийн хугацаанд мах экспортлож гаргадаг байсан.

Эмээлтийн давааны цаана орших мах боловсруулах үйлдвэрүүд бүгд хятад эзэдтэй, хятад монгол ажилтнуудтай. Короновирусын улмаас махны экспорт зогссон байхад нийслэлчүүд бид кг тутам махыг 10-20 мянган төгрөгөөр худалдан авч идэж буй.

 

Хөдөө аж ахуйн орон, хэдэн зуун сая малтай гэгддэг мөртлөө олсон “хэдэн бор”-ыгоо махандаа өгөөд байхаар яалтай билээ.
ШӨХГТ-аас махны ил задгай худалдааг ирэх сарын 1-нээс зогсоохоор шийдвэрлэсэн. Ариун цэвэр, ахуйн шаардлага хангаагүй энэ шийдвэрт иргэд талархалтай байгаа. Гэвч махыг уутлан савлан борлуулах нь өөртөө нэмүү өртөг шингээж буй учраас ахиад үнээ нэмэх юм биш байгаа гэсэн эргэлзээг иргэдэд төрүүлээд буй.

Зарим иргэдийн хувьд Эмээлтийн заадах хятадуудын боловсруулж савласан махыг нийслэлчүүд бидэнд шахах гэж байгаа юм биш байгаа гэсэн хардлагыг төрүүлж эхэлсэн. Магадгүй худалдан авсан махаа урагшаа гаргаж чадахаа больсон тул нийслэлчүүдэд төрийн байгууллагаар лоббидуулж шахах арга хэмжээг авч байгаа юм биш байгаа гэсэн эргэлзээг төрүүлж байна.

Ташрамд дуулгахад, хятадууд Өвөрмонголыг “эзлэх”-дээ махны үйлдвэрүүдийг байгуулж, хонийг нь өндөр үнээр худалдан авч зах зээлд махны үнийн хөөсрөл үүсгэж бутарган задлах, уусгах, өөрсдийн эрхшээлдээ байлгах зэргийг төрийн бодлого явуулж байсан гашуун түүх бий гэдэг.