Мөрөөдлийн театрын захирал жүжигчин Б.Эрхэмбаярыг танихгүй хүн ховор. Өдгөө 37 настай тэрээр СУИС төгссөн даруйдаа босго өндөртэй гэгддэг УДЭТ-т дагалдан жүжигчнээр багагүй хугацаанд ажилласан.

Тэндээс туршлага хуримтлуулсан тэрээр Мөрөөдлийн театраа найзуудтайгаа нийлж байгуулан 10 гаруй оныг үджээ.

Хувийн амьдрал нь олны нүдэнд ил байдаг тэрээр эхээсээ гурвуулаа. Айлын том хүү учраас багаасаа үүрэг хариуцлагыг ухамсарлан эрэгтэй, эмэгтэй хоёр дүүгээ өсч өндийхөд нь дэмжлэг үзүүлж байсан гэдэг.

 


Түүний хоёр дүү ахтайгаа туйлын адилхан төрхтэй. Дэрсхэн өсч өндийсөн тэднийг ах дүү гэхээсээ илүү ихэрүүд үү?гэж андуурдаг хүн олон гэсэн шүү.