Оогий брэндийг үүсгэн байгуулагч Оюунцэцэг буюу Оогий сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалд өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр “Эрэгтэй хүүхдүүдээ хайрлая! Эрэгтэй хүүхдүүд нийгмийн сүүдэрт үлдэх ёсгүй! Эрэгтэй эмэгтэй хүүхэд бүр тэгш эрхтэй.

Сагс тоглосныхоо төлөө гавлуулж, гинжлүүлээд ачигддаг нийгмийг эсэргүйцэж байна

Энэ хүүхдүүдийг буруутгаж буй томчуудад харамсаж байна!
Хүүхдүүд тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг ч газаргүй. Хүүхдэд шаардлага тавихдаа ч гэмт хэрэгтэнтэй харьцаж буй мэт харьцдаг! Алдаа хийвэл (орой тоглосны төлөө) буу шийдэмтэй гал нээсэн террористуудтай харьцаж буй мэт харьцдаг – гавлаж гинжлээд ачаад явдаг!!! Хүүхдэд ээлгүй, тэр тусмаа эрэгтэй хүүхдэд…

Сургууль соёл, спорт заал бүх юм нь хаалттай. Өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн биед гарч буй тэр их өөрчлөлт, тэр их энергийг яаж гаргах ёстой вэ?

Томчууд амарч, зугаалж стресс ядаргаагаа гаргацгаасан байх. Хүүхдүүд тэгвэл яах ёстой вэ?

Эрэгтэй хүүхэд алдаа гаргавал шууд шорон уу?

Өөрсдөө төгс хүүхдүүд байсан мэт дүр эсгэцгээх… Алдаа гаргангуут нь нулимах бүр гавлаж гинжлэх… Заагаад зөвлөөд, асуудлийн шийдлийг хайхгүйгээр “тэдний буруу” гэж харааж зүхэх!

Энэ ярьж буй асуудлаа ч олигтой хэлэлцэж чадахгүй тэнэг мангар, чи баян болохоор энэ тэр болж, чи би гэж хувь хүн рүү дайрдаг томчуудыг ер нь ямар “хүүхэд” хүндлэх юм?

Энэ хүүхдүүд арх и дарс, тамх и, хар бараан, бар сав эргүүлээгүй “Сагс тоглосон” байна шдээ… Үнэхээр дуу чимээ их байсан бол эвтэйхэн дуудаад тайлбарлаад хэлэх “Том хүн” байсангүй юу?” гэжээ.