Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэг.

Тэрбээр одоогоос 6 жилийн өмнө том охиноо төрүүлснийхээ дараа 128 кг жинд хүрсэн ч эргэн 58 кг болж, өөрийн турсан аргаа бүсгүйчүүддээ зааж, эрүүл, зөв хооллолтын зөвлөгөө өгдгөөр нь фэйсбүүк хэрэглэгчдэд илүү танигдсан.


Тэгвэл Б.Цэцэг өнөөдөр 35 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Өдгөө хоёр дахь хүүхдээ тээж байгаа түүнд ээж нь сэтгэлийн үгтэй захидал, 500 ам.долларыг төрсөн өдрийн бэлгэнд өгсөн нь бүсгүйн сэтгэлийг ихээхэн догдлуулсан бололтой.