УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэж байнга хэл үг татлаж, хэрүүл тэмцэл хийж явдаг хөдөлгөөнтэй “нөхөр” бий. Түүнийг “бүтэхгүй амьтан” гэх хүн байхад “зөв хүн” гэж үнэлэх нь олон.

 

Тэрээр өнгөрсөн жил Тайландад халуун бүлээрээ амарч явсан бол энэ жил Хөвсгөл далайн эрэгт гэр бүлээрээ амарч байгаа аж.
Түүний эхнэр Л.Аззаяа загварын тайзнаа од болон гялалзаж байхдаа Л.Гүндалайтай гэр бүл болж байсан гэдэг.

Том охин Энэрзаяа, дунд охин Энэргүнж, бага охин Энэрхэн нарынхаа хамт тэрээр амьдардаг. Хоёр том охин нь өдгөө гадаадад суралцдаг бол бага охин нь дунд сургуулийн ахлах ангийн сурагч.

Тэднийх “Оргил” хотхон дахь гурван давхар мансардтай таван өрөө бүхий уг хаустаа 2003 оноос хойш амьдарч байгаа. Гэрийн эзнээс Зайсангийн аманд байрлах энэ хаусаа хэдэн төгрөгөөр авсныг сонирхоход 2003 онд 100 саяар авч байсан гэх товч бөгөөд тодорхой хариултыг нэгэн хэвлэлд өгч байв.