Загвар өмсөгч О.Билгүүн, түүний найз бүсгүй Алунгоо нар удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байж магадгүй талаар манай сайт мэдээлж байсан.

 

 

Тэгвэл О.Билгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан найз бүсгүйдээ амлалт өгчээ. Тэрээр “Чамдаа өдөр бүр дурлах юм. Өөрийн бүхий л хайраа зөвхөн чамд л зориулна гэдгээ амлая” хэмээн бичжээ.
Тэдний хувьд одоогоос хоёр жилийн өмнөөс үерхэж дотноссон.

Түүний найз бүсгүй Алунгоогын хувьд загвар өмсөхөөс гадна гоо сайхны Nana брэндийг үүсгэн байгуулсан, үеийнхийхээ бодвол бизнес сэтгэлгээ сайтай эмэгтэй. Тэрээр О.Билгүүнээс 7-8 насаар дүү ч гэлээ, түүний бяцхан охиныг өөрийн охин дүү шигээ хайрладаг сайн “хойд ээж” гэсэн шүү.