Наадмын дараах энэ өдрүүдэд ч хөдөөг зорих нийслэлчүүдийн цуваа тасрахгүй байна.

Тэдний дунд ихэр охидтой, топ модель О.Уянга явж буй. Хэзээд хээ шаагүй мэт аашилдаг ч хээнцэр ганганаа барьж дийлдэггүй тэрээр нөмгөн дээлээр гангарсан зургаа цахим хуудаснаа нийтлэжээ.


Загварынхан дундаа өндөр боловсролтойд тооцогддог топ модель бол О.Уянга хоёр ихэр охин төрүүлсэн ч төрөөгүй юм шиг гунхах нь хэн ч төрсөн гэж хэлмээргүй харагдаж байгаа биз. Хоёр бүү хэл ганц хүүхэд гаргаад бие галбираа алддаг зарим нэг хүүхнүүдийн хажууд топ модель О.Уянга топ нэрээ нэр төртэйгөөр авч явж байна шүү.

Чимээгүй байж байгаад гэнэт ээж болсон О.Уянгын нөхөр Оргил гэх залуу байдаг бөгөөд нэгэн томоохон компанид менежерийн албыг хашдаг гэнэ лээ.