Монголын дэлгэцийн урлагт цоо шинэ өнгө төрх болон гарч ирсэн бүсгүй бол жүжигчин Б.Мишээл. Эрхэмсэг хэрнээ өхөөрдөм төрхтэй тэрээр өөрөөсөө уйддаг гэнэ шүү.

Анхны амьдралаа бүтэлгүйтсний дараа бага зэрэг мэс ажилбар хийлгэсэн тэрээр дахин хийлгэхээр төлөвлөж буйгаа ийнхүү илэрхийлсэн бололтой. Байгалиас заяасан түүний төрх уг нь барагын охид бүсгүйчүүдэд баймгүй үзэсгэлэнтэй байсан гэдэгтэй маргах хүн үгүй.


Ямартаа ч, өөрөөсөө уйдаад байгаа хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү үзэгч бидэнд ямар хамаа байхав. Гэхдээ үзэсгэлэнтэй төрхөө бүү сүйд хийчихээрэй, хөөрхөн минь.