ТЕГ-ын дарга асан Б.Хурц сар орчмын өмнө суллагдсан. Хэзээнээс төрийн алба хашиж ирсэн тэрээр монголын баячуудын тоонд зүй ёсоор багтдаг.

Тэгвэл тэдний гэр бүл баячуудын дунд шинэ зиндаархал тогтоожээ. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Б.Хурцын том хүү Х.Тайван эхнэр Э.Золзаяатайгаа Хөвсгөлөөр аялаад ирсэн бол

 

өчигдөр түүний эхнэр, охид, найзуудынхаа хамт Өвөрхангайн Улаанцутгалан, Төвхөн хийд зэргийг явж үзжээ. Тэрбүүхэл, хатагтай Ү.Сарнай өнгөрсөн амралтын өдөр Хөвсгөлд амарч буй Л.Гүндалайн захиалгаар очиж тансаг ширээ засч, өдрийн хоол идээд буцсан гэдэг.

Хэдэн зуун бээр газрыг агаарын хөлгөөр хэдхэн минутад зорчих болсон Б.Хурцынхан агаарын тээврийн Eznes компанийн монгол талын эзэд юм.