UBS телевизийн хөтлөгч Э.Уянга анхлан олон ангит кинонд дүр бүтээснээр олонд танигдаж эхэлсэн бүсгүй.

Телевизийнхээ сайхан залуучуудын нэгд зүй ёсоор багтдаг хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй үерхэж, хайрын баяраар сүйн бөгж бэлгэнд авч байсан тэрбээр анхны амьдралаа Австрали улсад эхлүүлэхээр оролдсон ч бүтээгүй гэдэг. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч удалгүй дараагийн хайртайгаа учирч өдгөө хоёр охины ээж болсон.

Өдгөө 28 настай тэрээр харшилд дарлуулж байгаагаа хувийн цахим хуудаснаа нийтэлж, хэрхэн тэмцэх зөвлөмжийг сошиал найзуудаасаа хүсчээ.