Та бидний хэзээний танил “Дефакто” Д.Жаргалсайхан бол монголын хэвлэл мэдээллийн салбарын нэг томоохон төлөөлөгч, хүчтэй дуу хоолой болсон нэгэн.

Тэрээр манай нийгмийн амьдралд ямар үйл явдлууд өрнөж байгааг хамгийн гярхай ажиглаж, зоригтой шүүмжилж, шийдэл санал болгож байдаг. Сүүлийн 15 жилийн хугацаанд тэр нэр хүндтэй сонин, сайтуудад голдуу эдийн засаг, улс төрийн сэдэвтэй 1000 орчим нийтлэл бичжээ. Хэд хэдэн телевизийн сувгаар улс төрчид, бизнесийн лидерүүд, урлаг соёлын одод, гадаадын хүндтэй зочид, чадварлаг мэргэжилтнүүдтэй сонирхолтой, өгөөжтэй яриа өрнүүлсэн нь мөн л 600 давжээ.

Ингээд олон олон уншигчийнхаа хүсэлтээр дөрвөлжин үс, эрвээхэй зангиа, “жентелмэн” төрхтэй Жаргалсайхан гуай хаана ч явсан дүр төрхөө алддаггүй. Наадмын урт амралтын үеэр ч иймэрхүү хэв загвартай аялал хийжээ.