Монголын хошин урлагийн хамтлагуудын нэг болох “Эмоци”-ийн жүжигчин Б.Ариунцэцэг хоёр дахь амьдралаа эхлүүлээд удаагүй байгаа.

Энхрий бяцхан охин нь хэдийнэ сургуулийн насанд хүрч буй учраас сонголт хийх нь аргагүй биз. Жил бүрийн зуныг ганц бие ээжийн амьдралаас үддэг байсан тэрээр энэ жил шинэ нөхөртэйгээ цуг Хөвсгөл, Булганы нутгаар аялал хийсэн. Гэвч тэнд амссан мэдрэмж, дурсамжаа эрхэм жүжигчин үгүйлсээр буй бололтой.

 

“Дахиад аялах юмсан, эрх чөлөө амар амгалан хөдөө л байна” хэмээн ойр дотныхондоо өгүүлэх болжээ. Үүнийгээ ч сошиал найзуудаасаа нуусангүй.