Увс аймгаас гаралтай “Маск” продакшны захирал, МУГЖ П.Эрдэнэзаан эхээс гурвуулаа гэнэ. Ах нь Солонгост, эгч нь Японд олон жил ажиллаж амьдарч байгаад эх орондоо иржээ.

Тиймээс тэрээр ах эгчийнхээ зургаар гангарснаа сошиалд дэлгэсэн байна. Олон жилийн турш ах эгчийнхээ нөмөр нөөлөг, хайр халамжийг амсаагүй тэрээр багаасаа л эрх танхи өссөн гэдэг.

Ямартаа л олуулаа бужигнасан айлыг хараад хэрэндээ атаархдаг жүжигчин маань эхнэртээ дөрвөн хүүхэдтэй болох захиалга өгсөн гэдгээ хэдэн жилийн өмнө хэвлэлд дэлгэж байсан.

Түүний хүсэл биелж өдгөө дөрвөн хүүхдийн аав болж, өнөр өтгөн айлын тоонд багтах болжээ.