Тэмээчин Н.Байгальмаа таалал төгсөөд хэдэн сарын нүүр үзэж буй. Түүний үхлий н шалтгааны улмаас элдэв цуу яриа гарч, улмаар хадам ээж Цэрэнг сэжиглэж байгаагаа талийгаачий н  ээж Ж.Норжмаа лайваар мэдэгдэж байсан.

Тэрээр өдгөө хоёр зээ охинтойгоо Налайхын ойролцоо амьдардаг аж. Охидоо аавтай нь ойр дотно байлгадаг бөгөөд өөрөө ч хүргэн хүү Нямдоржтойгоо сайхан харилцаатай гэдгээ илэрхийлсэн.

Саяхан Ж.Норжмаа “Өнөөдөр манай хоёр зээ аавынхаа ажил дээр очоод аавдаа дэм болоод анхны цалин авч ирлээ Охид минь маш баяртай байна Мөнгөөрөө юу авхаа хоорондоо ярцгаах нь хөөрхөн юмаа” хэмээн хүргэн хүү, зээ охидтой зургаа нийтлэжээ.

Талийгаа ч Н.Байгальмаа нь Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэл 12000 км замыг тэмээгээр туулах гурван жилийн аяллаа эхлүүлсэн дайчин эмэгтэй байсан.

Тэрбээр дэлхий нийтийн хилийн хорионоос болж аянаа түр хугацаагаар завсарлаж, өөрийн хувцасны “Тэмээ брэнд”-ийг үүсгэн байгуулсан билээ. Охиныхоо ажлын үргэлжлэлийг Ж.Норжмаа авч явна гэдгээ мэдэгдээд буй.