Мөрөөдлийн театраас төрсөн хос бол Б.Эрхэмбаяр, Э.Намуун нар. Хэн хэн нь анхны амьдралдаа цэг тавьж, хоёр талаасаа тус бүр хоёр хүүхэдтэй нийлсэн.

Харин өнгөрсөн хавар тэдний дундаас анхны хүүхэд нь мэндэж, өнөр өтгөн залуу гэр бүлийн тоонд орсон. Тэгвэл Э.Намуун маш сайн хойд эх гэнэ шүү. Тэрээр Б.Эрхэмбаярын том охиныг дагуулан мэргэжил сонголтын зөвлөгөөг авсан тухайгаа нийтэлжээ.

Хүний амьдралын чухал шийдвэрүүдийн нэг болох мэргэжил сонголтын асуудлаа хойд ээжтэйгээ зөвлөж байна гэхээр ямар дотно харилцаатай болох нь уншигч та хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож буй биз ээ.