Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ анхны хожлоо авлаа.

Тэрээр өнөөдөр 08:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Тунисийн Фадва Гарситай тоглож хожлоо.

Б.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө 5 тоглолтод 11-5, 6-11, 10-12, 6-11, 7-11 харьцаагаар хожсон бөгөөд дараагийн буюу нэгдүгээр шатанд Чилийн Мариа Паулиньа Вегатай өнөөдөр 18:30 цагаас тоглоно.

Тэдний хэн хожсоныг хоёрдугаар шатанд Тайландын Сутасини Саветтабут хүлээж байна. Ширээний теннисний тоглолтуудыг NTV, TV8, TM телевизүүд шууд дамжуулах учиртай.

Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн урьдчилсан шатанд АНУ-ын Никил Кумартай 09:30 цагаас тоглоно.