Монголын сагсны шигшээ ээлжит тоглолтоо дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга ОХУ-ын багтай хийж, 21:5 харьцаагаар хожигдлоо.

М.Цэрэнлхам тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авсан юм.

Эсрэг баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэс болов. Түүнчлэн ОХУ-ын баг дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноо түүжээ.

Манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн тамирчин охид маргааш 09:40-өөс Румын, 16:30-аас Францын багтай тоглох болно.