Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидоныг ялж, хүрэл медаль хүртлээ.

Шинэхэн хүнээ өлгийдөөд удаагүй байгаа түүний талаар нэгэн иргэн цахим хуудаснаа

“Ямар гоё вэ? Энэ амьтныг ингэж олимпын медалийн тавцанд зогсохыг ямар их хүлээвээ! Ард түмнээ, аав ээжээ, жү-доч сайхан ханиа, шинэ төрсөн хүүгээ, асар их хөдөлмөрөө, багш нараа, энэ цаг мөч хүртэл зүтгэсэн ухамсарт амьдралаа ОЛИМПЫН МЕДАЛИАР баярлууллаа! Маш их баярлалаа! ЦОГОО ДҮҮДЭЭ! Олимпын медаль авна гэж Олон хүний тааварт байж, олон хүний зүрхэнд шар ус хуруулсан. Жү-до бөхийн үнэн, дуслуулсан хөлсний үнэ цэнэ, ялагдлын амт, ялан дийлэх их хүсэл яллаа!Анх жү-догийн татамид авчирсан Shiirev Tseden-Ish багшдаа баяр хүргэе!

Бүх үед нь хамт байсан багш найз нар, хамт олон, аав ээж, ханьд нь, Монголын шинэ иргэн Олимпын медальтны хүүд баяр хүргэе! мундаг байлаа” гэжээ.

БАавдаа олипмын медаль авчирсан хүү. Өнөөдөр Ц.Цогтбаатарын гэргий амаржиж, шинэ хүнээ угтан авчээ. Ц.Цогтбаатарынх гэдэг айлд давхар баяр тохиосон бахархалт өдөр тохиож байна.

Гэр бүлд нь аз жаргал сайхан бүхнийг хүсье.