Шинэ үе продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан жүжигчин Б.Отгонтуяа мэргэжлээ сольж хөтлөгчийн үүрэг гүйцэтгэх болсон.

“Mongol HD телевизээс бэлтгэн хүргэдэг “DNA” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан жүжигчин бүсгүй тав дахь үрээ өлгийдөн авна гэв үү.

Цахим хуудаснаа тэрээр үзэгч фэнүүддээ хандан “ Уучлаарай та бүхэн маань хэхэ удахгүй 5 үрээ өлгийдөн авлаа” гэжээ.

Түүний нөхрийг Б.Гансэлэм гэдэг. Дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн хайртай гэргийдээ хандан тэрбээр “Тээнэ, төгсгөлд төрүүлнэ, дараа нь өсгөнө гээд эмэгтэй хүнд ачаа мундахгүй л. Нөгөө талаас нь багана болох гэж эрчүүд бид ч хичээх юм. Гэрэлт хорвоод дөрөв дэх амийг биелүүлсэн сайхан өдөр байна. Баярлалаа багадах ч гэсэн баярлалаа Хайрт минь хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсан үе саяхан.

Аз жаргалтай өнөр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.