Токиогийн олимпын наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллайд, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

Тодруулбал Сайед Моллайд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан билээ.

 

Тэгвэл Г.Занданшатар болон Баянхонгорын нутгийн зөвлөлөөс М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэжээ