Мэргэжил бүхэн сайхан. Олонд үлгэр дуурайл болж, тайз дэлгэцэн дээр дүрийг “амилуулж” чаддаг гэдгээрээ жүжигчний мэргэжил онцлог билээ.

Дэлгэцийн уран бүтээлд нууц амрагий н дүрээрээ олонд илүү танигдсан жүжигчин Э. Пүрэвжаргал буюу Пунтик сүүлийн үед олны анхааралд байх болсон.

Өдгөө 28 настай жүжигчин бүсгүй хэзээд хэл ам, олны хов живээс хол байхыг эрмэлздэг. Тэгвэл тэрээр өөрийн зураг дээрээ хэлсэн үгээ хавсарган титэм үг бий болгожээ. Тэрээр “Сэтгэлзүйн байдлаа бусдад битгий халдааж бай. Чамд муухай байлаа гээд бусдын уур амьсгалыг эвдэх хэрэггүй” гэжээ.

Жүжигчин бүсгүй гэр бүлтэй бөгөөд түүний нөхрийг А.Нямдаваа гэдэг. Математикийн программ хангамж мэргэжилтэй. Хосууд Н.Ханхүү хэмээх ганц хүүтэй.
Пунтик нүцгэлэхийг хүндээр хүлээж авдаггүй. Тэрээр тулааны урлагаар хичээллэх дуртай бөгөөд бага байхдаа таеквондо, кикбоксоор хичээллэдэг байжээ. Монголын орлон тоглогчдын холбооныхонтой хамтарч бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан ч харамсалтай нь хэсэг хугацаанд тэрхүү бэлтгэлээ хийх боломжгүй болсон байна.
Тэрээр өөрийгөө хов живэнд орооцолддоггүй, хэн нэгнээс сонссон хэрүүлий н чанартай үгийг бусдад хэлдэггүй, шударга зантай хүн гэж тодорхойлдог. Энэ нь ч түүний биеэ авч яваа байдлаас илхэн харагддаг.