Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын залгамж халаа болж, антропологийн шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг танихгүй хүн ховор.

Монгол HD телевизийн “Өглөө” хөтөлбөрийг хөтөлдөг байсан тэрээр 2019 оны эхээр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, хоёр ч хүүхэдтэй байсныг түүний хөөрхөн гэргий Долгорцэрэн цахим хуудаснаа дэлгэж, багагүй шуугиан тарьж байв. Тэгвэл Долгорцэрэн бүсгүй нөхрийнхөө гэр бүлээс гадуурх асуудлыг уучилж, хамтран амьдарч байна. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй юм.

Д.Бум-Очирын хувьд уг явдлаас хойш олны өмнө гарахаас аль болох зайлсхийх болсон. Тэрбээр Монголын ШУА-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалснаас гадна Кембриджийн их сургуульд нийгмийн антропологийн чиглэлээр магистр, докторын зэргээ хамгаалан, Лондон коллеж их сургуульд пост докторын судалгаагаа хийсэн юм.

Эх орондоо ирээд Монгол телевизтэй хамтран дэлхийд тархсан монголчуудын тухай “Заншлын хэлхээ” хэмээх 20 цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэсэн байдаг.