“Төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагч” чуулга уулзалтад оролцож буй “Буян”-гын Жаргалсайхан Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаярт “мангастуу л ж ” явсныг нь сануулав.

Учир нь ноён Жаргалсайхан чуулганы үеэр үе хэлэх үедээ хугацаагаа хэтрүүлжээ. Түүнд хэлэх үгнийхээ хугацааг хэтрүүлснийг хоёр удаа сануулсан Ө.Золбаярт хандаж “ Ингэж байгаад надад мангасдуулса н удаа бий байхаа” хэмээн сүрдүүлэ х сануулах хоёрын завсар хэлжээ.

Өнгөрсөн удаад буюу 2016 онд “Ийгл Ньюс” телевизийн ярилцлагын цагаар “Буян”-гийн Б.Жаргалсайхан оролцох ёстой байсан ч цагаасаа хоцорч ирсэн байдаг. Эфирийн цаг давж оролцуулах боломжгүй болсон сэтгүүлч Ө.Золбаяр Б.Жаргалсайханыг студийг чөлөөлөхийг хүссэнээр тэд хэсэг маргалдсан юм. Б.Жаргалсайхан сэтгүүлч Ө.Золбаярыг мангасдаж ёс бус үг хэллэгээр доромжилсон нь студийн камерт бууж нэг хэсэгтээ л олныг шуугиулаад авсан удаатай.

Энэ явдлаас хойш “Би чиний ажилтан юм уу гөлөг минь” гэх хэллэг трэнд болоод удаж байгаа.